Эзэн хаанаа гутаан доромжилсон хэргээр Тайландын иргэнд 18 жил хорих ял оноосон тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Тэрбээр фэйсбүүкт гарсан мэдээллийг давтан дамжуулсан гэм буруутай болохыг шүүх тогтоосон гэнэ. Өдгөө 61 настай Тхара улсад нь онц байдал зарласан 2015 онд баривчлагдсан бөгөөд хэрэг нь цэргийн шүүхээр шийдэгдсэн учир давж заалдах эрхгүй болсныг өмгөөлөгч нь мэдээлжээ.
2014 онд цэргийн эргэлт хийсэн цагаас хойш тус улсад 100 гаруй хүн хаанаа гутаан доромжилсон хэргээр удаан хугацаагаар хоригдох ял шийтгүүлээд байна.