Их Британийн иргэн Адриан Погмор хэмээх эр 2 сая еврогийн үнэ хүрдэг нисдэг тэрэг хөлслөөд хотын дээгүүр явж байхдаа бичлэг хийж, бусдын эрхэнд халдсан хэргээр нэг жилийн ял сонслоо. Тэрбээр 22 жил цагдаагийн газар ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа 11 настай хүүгийн амийг аварсан гэдгээрээ алдартай аж. Гэвч шүүгч түүнийг 22 жилийн бардам замналаа 15-20 минутын тэнэг үйлдлээрээ баллаж хаялаа хэмээн шүүмжилсэн байна.
Хоёр сая еврогийн үнэ хүрдэг нисдэг тэрэг.
А.Погморын хувьд ингэж бичлэг хийдэг нь их л учиртай бололтой. Тэрбээр дээвэр дээрээ "учир ургуулж" буй хосуудыг олзолж, порно бичлэг хийдэг байсан бөгөөд үүнийгээ нууц өрөөнд видео бичлэг болгож, бусдад түгээдэг байжээ. Өмнө нь нийтийн баар байсан нэгэн газрыг засаж, нууцлаг секс байр болгосон гэнэ. Үүндээ зөвхөн гишүүдээ хүлээж авдаг байжээ. Хосууд нэг удаа ороход 20 евро, эмэгтэй гишүүд нь таван евро төлөөд л уг бааранд орох эрхтэй юм. Тэр ч бүү хэл Погмор өөрөө ажиллуулдаг порно сайттай бололтой.
Экс хууль сахиулагчийн бизнес буюу секс өрөөнүүд.
А.Погморыг бичлэг хийж буйг нэгэн хосууд ажиглах хүртэл тэр ийм үйлдлийг хэд хэдэн удаа давтаж байсан гэнэ. Ингэхдээ байшингийн дээвэр дээр наранд биеэ шарж буй бүсгүйчүүдийг олзолдог байжээ. Харин нэрээ нууцалсан нэгэн хосуудын зургийг нь авч байгааг эмэгтэй нь эхэлж анзаарчээ. Гэхдээ тэд бичлэг хийж байгааг мэдээгүй байна.
Тэд цагдаагийн газарт дуудлага өгч, А.Погморыг шалгуулснаар түүний хэрэг илчлэгдсэн юм. Хосууд цаг агаарын таатай үед хэд, хэдэн удаа дээвэр дээрээ "учир ургуулдаг" тухайгаа цагдаад ярьж, цааш шалгуулах гомдол гаргасан байна. Үүний үр дүнд өөр хэд хэдэн бичлэг, цөөнгүй нүцгэн бүсгүйчүүдийн зургийг зөвшөөрөлгүй авсан болохыг илрүүлэв. Хохирогч бүсгүйн амьдралд энэ явдал том нөлөө үзүүлсэн бөгөөд сэтгэл санааны хямралд орсон байна.