Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох БНСУ-ын “Samsung” корпорац энэ сарын 11-нд “Galaxy S8 active” гар утсаа худалдаанд гаргах гэж байна. Урьдчилсан захиалгаа өчигдрөөс авч эхэлжээ. 5.4 инчийн дэлгэцтэй “Galaxy S8 Active” нь дөрвөн гегабайтын рамтай. Арын камерын нягтаршил 12 мегапиксел бол нүүрнийх нь найман гэнэ.
Мөн усны хамгаалалттайгаас гадна бат бөх чанараараа ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс давуу талтай. Тодруулбал, энэ ухаалаг гар утас 1.5 м гүн усанд 30 хүртэл минут байх, 1.5 м өндрөөс унагахад ямар нэг эвдрэл гарахгүй.
Энэ гар утсыг 849.99 доллароор худалдах юм байна.