Гэр бүлээсээ зугтаж, Исламын улс бүлэглэлд элссэн гэх 16 настай герман охин Линда Венцелийг террорист бүлэглэлд элссэнийх нь төлөө Иракийн шоронд хорьжээ. Түүнийг хатуугаар шийтгэж магадгүй, тэр ч бүү хэл цаазаар авахаар төлөвлөж байгаа гэж RT мэдээллээ. Харин төрөлх нутгийнхан залуу охинд хоёр дахь боломжийг олгох ёстой гэж үзэж байгаа аж.
Венцель Германы зүүн хэсэгт орших Дресден хотын ойролцоо төрж, өссөн юм. Тэрбээр 15 настайдаа Исламын шашинд элсэж дараа нь Ирак руу зугтаж, Исламын улс бүлэглэлийн дайчин, Чечен эртэй гэрлэсэн гэнэ.
Харин одоо бол энэ бүсгүй Герман руу буцаж, террорист бүлэглэлд дахин элсэх бодолгүй байгаа аж. Германы Засгийн газраас ч иргэндээ анхаарал хандуулж, боломжоороо туслалцаа үзүүлж буй.
Линда энэ сарын сүүлээр 17 нас хүрэх юм. Өнгөрсөн жил эцэг, эх нь салсны дараа гэрээсээ зугтсан байна. Эхэндээ ээж нь охиноо алга болсон гэж цагдаад мэдүүлсэн ч охин хэдийнэ Туркт очсон байжээ. Улмаар Туркаас Сири рүү дүрвэсэн юм.