"Самсунг" группийн дэд ерөнхийлөгч Е Жае Ёнг БНСУ-ын өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэд авилга өгсөн нь илэрч, өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хууль сахиулагчдад мэдүүлэг өгч байгаа билээ. Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өөрийн дотны найз Чой Сун Сил нарыг авилгал өгсөн, төрийн хэргийг хувийнхаа хэрэгт холбосон зэргээр одоо хүртэл шүүж буй. Энэ хэргээсээ болж, төрийн тэргүүн асан Пак бүх насаараа шоронд хоригдож магадгүй гэнэ.
Е Жае Ёнгийн хувьд бичиг баримт хуурамчаар үйлдсэн, цагдаа нарт худал мэдүүлэг өгсөн, хөрөнгөө нуусан хэрэгт унаад байгаа.
Энэ жил 49 настай Е Жае Ёнгийн эцэг "Самсунг" компанийн захиралаар ажиллаж байсан ч 2014 онд зүрхний шигдээсээр өвдсөн тул ажлаа хүүдээ өвлүүлсэн юм.
Түүний хувь заяаг энэ сарын 27-нд болох шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэх гэнэ.