Наснаасаа залуу харагдахыг хүн бүр л хүсдэг нь тодорхой. Тэгвэл энэ хүмүүсийг хэдэн нас хүрч байгааг тааж хэлэхэд үнэхээр хэцүү. Нас бол зүгээр л тоо юм гэдгийг харуулж чадсан 10 эгэл хүнтэй танилцья.
Чуандо Тан / Сингапур/ 50 настай
Сингапурын модель Чуандо Тан наснаасаа залуу харагддаг гэдгээрээ цахим ертөнцөд од болсон нэгэн. Энэ эр хэдийнэ 50 насны босго алхсан ч сайхан бие, зүс царайгаараа хүүхнүүдийн мөрөөдлийн залуу хэвээрээ.
Памела Жакобс /Англи/ 54 настай
Памела Жакобс чөлөөт цагаараа йогоор хичээллэж, эрүүл хоол хүнс хэрэглэж, зав л гарвал арьсаа тосолж суудаг гэнэ.
Масако Мизүтани /Япон/ 49 настай
Залуудаа модель байсан Масако хоёр хүүхдийн эх, өдгөө 49 настай гэхээргүй залуу харагддаг. Ээж болсноосоо хойш гэртээ сууж, блог хөтлөх болсноор амьдралаа өөрчилж, муу зуршлаа хаяад зогсохгүй эрүүл хооллох болжээ.
Заклина /Серб/ 47 настай
Заклина хэдийнэ хоёр зээтэй болсон ч загварын ертөнцөөс буух шинжгүй. Тэрбээр залуу харагддаг нууцаа бусадтай хуваалцдаггүй байна.
Нандана Сен /Энэтхэг/ 49 настай
Энэтхэгийн жүжигчин Нандана Сен гоо үзэсгэлэнгээсээ гадна хүүхдийн эрхийг хамгаалдаг нэгэн. Хүүхдэд зориулсан ном бичиж, цөөнгүй бүтээл гаргасан жүжигчин бүсгүй залуу байгаа нууцаа гурван 8-тай холбодог. Өдөр бүр 8 аяга ус ууж, 8 цаг унтаж, 8 удаа бусадтай тэврэлдэх нь түүний нууц.
Дебби Пламблей /Англи/ 50 настай
Деббиг харсан хүмүүс охиныхоо эгч, хүүгийнх нь найз охин гэж боддог гэнэ. Дебби 20 наснаасаа хойш өдөр бүр хоёр литр ус уух болсон бөгөөд чихэртэй ундаа, цай, коффиноос татгалздаг аж.
Рита Русич /Итали/ 57 настай
Хорват гаралтай итали бүсгүй Р.Русич 57 настай гэж хэлэхээргүй харагддаг. Түүнд нууц гэж үгүй бөгөөд энгийн л биеийн хөдөлгөөн хийдэг гэнэ.
Эллен Эктор /АНУ/ 64 настай
Фитнесийн багш Эллен Эктор өөрөө ч шавь нартаа үлгэр жишээ болохуйц бие бялдартай. Цагаан хоолтон түүний хувьд залуу байгаа нууцаа дасгал, сургуультай холбодог.
Аннет Ларкинс /АНУ/ 75 настай
Итгэхэд бэрх боловч Майамид амьдардаг Аннетт Ларкинс 75 настай юм. Түүнийг хэд хэдэн телевиз зочноор урьж, залуу байгаа нууцаа бусадтай хуваалцахыг урьж байв. Тэрбээр эрүүл хооллохыг хичээдэг бөгөөд өөрийнхөө тарьсан ногоог иддэг аж.
Эрнест Шеперд /АНУ/ 81 настай
АНУ-ын хамгийн ахмад бодибилдингийн эмэгтэй тамирчин гэгдэх Эрнест Шеперд 56 настайгаасаа энэ спортоор хичээллэсэн юм.