Их Британийн Засгийн газраас Сири рүү аялаад ирсэн алан хядагч бүлэглэлийн гишүүн байж болохуйц болон өөр бусад гэмт хэрэгт холбогдсон муслим шашинт 150 иргэнээ хил нэвтрүүлэхээс татгалзаж, явсан газар луу нь буцаах шийдвэр гаргасан талаар "Sunday Times" мэдээллээ.
Гаалийн хамгаалалтын ахлах ажилтны сонинд өгсөн ярилцлагаас үзвэл Засгийн газрын тушаалаар онц аюултай байж болохуйц иргэдийг буцаасан бөгөөд дахин Их Британид ирэх боломжгүйг нь тайлбарласан байна. Түүний хэлснээр 40 гаруй иргэний пасспортыг хураан авсан бөгөөд дахин олгохгүй гэнэ.
Аюулгүй албаны ажилтны мэдээлснээр Ерөнхий сайдын тусгай тушаалаар ийм шийдвэр гаргасан гэнэ. Хоёр улсын иргэн, тэр ч бүү хэл Их Британид төрсөн, эцэг эх нь өөр улсын иргэд хүртэл үүнд хамрагдаж байгаа аж. Исламын улсын дайчин, эсвэл энгийн иргэн гэдгийг ялгах боломжгүйгээс террорист бүлэглэлтэй тэмцэх байгууллага дээд шатны байгууллагын тушаалын дагуу ийм шийдвэр гаргасан байна.