ДОХ-ын вирусийг бие махбод нь устгасан буюу өөрөө эдгэрсэн охин ӨАБНУ-д байна. Эмчилгээ хийлгэснээс хойш найман жил эм уухгүй байгаа ч охины цусан дахь вирусийн тоо нь нэмэгдэхгүй байгаа гэнэ.
Францын нийслэл Парис хотод болсон, ДОХ-той тэмцэх бага хуралд оролцсон судлаачдын илтгэлээс эш татан “Reuters” агентлаг энэ тухай мэдээллээ. Одоо есөн настай охин ДОХ-той төрсөн бөгөөд хоёр сартайдаа 40 долоо хоногийн эмчилгээ хийлгэсэн аж.
Түүнээс хойш нэг ч эм уугаагүй гэнэ. Энэ нь ДОХ-ын халдвар авсан даруйд эрчимтэй эмчилгээ хийлгэвэл уг өвчнийг газар авахуулахгүй байж болдгийн нотолгоо юм.