Энэтхэгийн иргэн 54 настай Абдул Азиз маш өвөрмөц ажил хийдэг аж. Тэрбээр гучаад жилийн турш өдөрт зургаан цаг зогсдог хөшөөний ажил хийж буй. Хүмүүс түүнийг хөдөлгөх гэж өргөн, инээлгэх гэж гижигдэж, янз бүрээр оролддог ч тэр огт сэрэмж алддаггүй гэнэ.
Ажлаа хийх явцад түүнд амьд хүн шиг шинж тэмдэг ерөөс илэрдэггүй бөгөөд хүмүүс түүнийг жинхэнэ хөшөө, амьд хүн, эсэхэд эргэлздэг. Тиймдээ ч Азиз “Энэтхэгийн хөшөөн хүн” гэж алдаршжээ. Тэрбээр 1985 оноос хойш Энэтхэгийн Ченнай дахь нэгэн компанийн хамгаалалтын албанд ажиллаж буй бөгөөд компанийн захирал нь Их Британид аялах үедээ хатан хааны цэргийнхнийг хөшөө мэт огт хөдлөхгүй, нүдээ цавчихгүй байхыг хараад өөрийн хамгаалалтын албаныханд яг тийм шаардлага тавьсан гэдэг. Азиз олон жилийн туршлага, сургуулилалтын үр дүнд энэхүү чадварыг эзэмшжээ. Тэрбээр компанийн шаардлагын дагуу ажлаа хийх явцад сандал дээр суух, инээх, нүд цавчих, идэх, уух хориотой юм. Азиз нь компанийнхаа тэргүүний ажилтны нэг бөгөөд энэ ажлаа хийхдээ дуртай байдаг гэнэ.