Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, биед нь гэмтэл учруулахыг завдсан хэрэг өнгөрсөн лхагва гаригт гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн III хорооны нутаг, Бага нарангийн тавдугаар гудамжинд амьдардаг О тухайн өдрийн 18.00 цагийн орчим эхнэрээ гэмтээгээд зугтсан байна.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход хохирогч Г-ийн хоёр хөлийг мэсээр гэмтээсэн байжээ. Ингээд түүний нөхөр О-г эрэн сурвалжилж олоод, баривчлах үед тэрбээр цагдаагийн алба хаагч руу мэс барин дайрчээ. Эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж буй аж. Энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулиар түүнд 2-5 жил хорих ял ногдуулж магадгүй.