Японы нийслэл Токио хотод оршдог Итабашигийн траффик парк өөрийн гэсэн онцлогтой. Энэхүү хот доторх хот шахуу болсон паркт зөвхөн хүүхдүүд дугуй унах эрхтэй юм. Таваас дээш насны хүүхдүүдэд унах дугуй, толгойн хамгаалалт зэрэг нь үнэгүй байдаг бөгөөд үүгээр ч зогсохгүй таваас доош насны бяцхан хүүхдүүдийг хүлээн авдаг тусгай хэсэг ч бий. Энэ паркийг 1968 онд байгуулсан бөгөөд гол зорилго нь замын хөдөлгөөнд соёлтой оролцож сурахыг заадаг аж.
Энэхүү паркийг хотын гудамжны жижигрүүлсэн хувилбараар зохион байгуулж, зам нь бодитоор ямар байх ёстой яг л тийм байдаг гэнэ. Гэрлэн дохио, замын тэмдгүүд, тэр ч бүү хэл галт тэрэг зорчих зам хүртэл бий. Замын хөдөлгөөнийг зохицуулах үүрэгтэй "цагдаа" нар нь зам дээр тусламж хэрэгтэй хүүхдүүдэд туслах үүрэг хүлээдэг аж. Ингэж япончууд замын хөдөлгөөний соёлыг бяцхан хүүхдүүдэд зааж өгдөг юм.