Саудын Арабын сошиал ертөнцөд дуулиан тарьж, богино банзал өмссөн бичлэгээ олон нийтэд дэлгэсэн бүсгүйг тус улсын цагдаагийнхан баривчилсан байна. Түүнийг баривчилсан шалтгаанаа хууль хяналтынхан Исламын сургаалийг үл хүндэтгэсэн хэмээн тайлбарлажээ.
Саудын Арабт эмэгтэйчүүд олон нийтийн газраар явахдаа абайяс хэмээх үндэсний хувцсаа өмсөхийг шаарддаг. Тэгвэл энэ шаардлагыг биелүүлээгүй түүнийг зарим иргэд шийтгэхийг сануулж байсан бол зарим нь хуулиа өөрчлөх хэрэгтэй гэж бүсгүйг дэмжсэн байна.