Саудын Арабд нэгэн эмэгтэй олон нийтийн газар богино банзалтай алхаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьснаар багагүй асуудал дагуулжээ. Муслим шашинт энэ улсад эмэгтэй хүн олон нийтийн газраар явахдаа уламжлалт абайя хэмээх хувцасыг өмсөх ёстой байдаг.
Тэгвэл уламжлалаа дээдэлдэг зарим хүмүүс энэ эмэгтэйг шийтгэх ёстой хэмээн үзэж байгаа бол зарим нь энэ их халуунд ингэж хувцаслах нь зөв хэмээн бүсгүйг өмөөрсөн байна.
Саудын Арабын эмэгтэйчүүдийн хувцасны кодыг Шариагийн хуулиар зохицуулдаг. Эмэгтэйчүүд бүх биеэ бүрхсэн урт, сул цамц өмсдөг аж.