Порно чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том вэб сайтын нэг Pornhub-ын хийсэн судалгаагаар хамгийн хаалттай орны нэг Хойд Солонгосчууд ч бас том хүний кино үздэг болохыг баталсан байна. Хэрвээ иргэд нь порно үзэж байгаад баригдвал хөдөлмөрийн шоронд хоригдох эсвэл үхэх ялаар шийтгэгдэх хуультай ч Хойд Солонгосчууд порно үзэхээс буцдаггүй гэнэ.
Тэр тусмаа хойдууд Япон порно хайлт их хийдэг болохыг тогтоосон байна. Тэдний дуртай жүжигчин нь порно од Мариа Озава зэрэг япон бүсгүйчүүд гэнэ.
Түүнчлэн Хятад, Монгол, Японы том хүний сэдэвтэй шоу, Солонгос болон Япон порно их хайлт хийдэг аж.
Энэ талаар тус вэб сайтын хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд мэдэгдсэн бөгөөд ийм төрлийн вэб сайтуудад гар утсаар холбогдох нь дэлхий даяар 75 хувь байдаг бол Хойд Солонгосын хувьд ердөө 36 хувь эзэлдэг болохыг мэдээлжээ.