Тайванийн парламентийн эмэгтэй гишүүд телевизийн шууд дамжуулалтын үеэр хоорондоо зодолдож, дуулиан тарьжээ. Тэд арлынхаа дэд бүтцийн асуудлыг шинэчлэх тал дээр санал зөрөлдөж, маргаан нь эцэстээ зодоон болж хувирсан байна. Ерөнхийлөгч Цай Инвэнийн бодлогыг хүчтэй эсэргүүцэж буй Гоминьданы намын гишүүдийн эсэргүүцэл ширүүсэж, тэдний лидер эмэгтэй улс төрчдийн хооронд зодоон болсон байна.
Ардчилсан дэвшилт намын хууль санаачлагч 46 настай Чиү И Енг парламентийн гишүүдийг эсэргүүцэж, маргааныг эхлүүлсэн гэнэ.
Харин Гоминьданы намын 41 настай гишүүн Сү Шү Хуа өөрийн намын бодлогоо өмөөрсөн аж.
Энэ удаагийн хэрүүлийн улмаас хурлыг хойшлуулсан бөгөөд Чиү И Енг парламентийн гишүүд хүчирхийллийг дэмжиж байгаад харамсаж байгаагаа мэдэгдсэн бол нөгөө талд Сү Шү Хуа өөрийгөө өмөөрч, ёс суртахуунгүй аашилсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч үүнийхээ хариуд уучлалт гуйхгүй гэдгээ мэдэгджээ.