Германы тусгайгийнхан Берлин хотоос 3.6 сая еврогийн үнэ хүрэх 100 кг алтан зоос дээрэмдсэн хоёр этгээдийг саатуулжээ. Берлиний Бодын музейгээс өнгөрсөн гуравдугаар сард дээрэмдсэн хэрэгтнүүдийг олохын тулд тусгайгийнхан иргэдийн туслалцааг авч, өндөр шан харамж амлаж байв. Хууль сахиулагчид хэрэгтнүүд байж болзошгүй хоёр ч барилгыг бүрэн нэгжиж, үнэт эдлэлийн дэлгүүрийг хүртэл шалгасны эцэст сэжигтнүүдийг баривчилжээ.
Германы өдөр тутмын нэгэн сонины мэдээлснээр бол сэжигтнүүд араб гаралтай гэр бүлийн гишүүд гэнэ. Үүнээс үзвэл ах дүүс байх магадлалтай аж.
Канадад үйлдвэрлэсэн уг алтан зоос хатан хаан хоёрдугаар Элизабетийн хөрөг зурагтай. Нэг сая ам.долларын үнэлгээтэй ч алт нь өнөөгийн ханшаар бол 4.2 сая ам.доллар хүрдэг аж.