Канадын Ванкувер хотын захирагч Грегор Робертсон найз бүсгүй тус хотод төрсөн, хятад гаралтай поп дуучин Уантинг Кю нар албан ёсоор хоёр тийшээ болсныг албан ёсоор зарлажээ. Энэ жил 52 настай Г.Робертсон өөрөөсөө 19 насаар дүү ази бүсгүйтэй 2015 оны нэгдүгээр сараас хойш хамт амьдарсан байна. Үүнээс өмнө хотын захирагч 25 жил хамт амьдарсан гэргий Эми Робертсоноос салаад ердөө зургаан сарын дараа ази бүсгүйтэй болзох болсноо мэдэгдэж, дуулиан тарьж байв.
Тэгвэл хотын захирагчийн албанаас сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр хосууд өнгөрсөн тавдугаар сараас тусдаа амьдарч байгаа, одоо дахин харилцахаа больсон аж.
Поп дуучин бүсгүй Кюгийн ээж нь өнгөрсөн оны долдугаар сараас хойш 52 сая "ногоон" хувьдаа завшсан хэргээр шийтгүүлж магадгүй байгаа. Төрийн албанд удирдах албанд ажиллаж байхдаа үл хөдлөх хөрөнгөний тендерээс мөнгө идсэн хэргээр шүүхээс ял сонсож магадгүй байгаа юм. Хэдийгээр нэрт дуучны ээж Кю Занг энэ хэргээ зөвшөөрдөггүй ч хэрвээ буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял оноох гэнэ.