Гадны цахим хуудсанд ийм анхааруулга иржээ. Тэдний анхааруулснаар хэрвээ та Facebook ашигладаг бол Jayden K Smith гэсэн хаягнаас найзын хүсэлт ирвэл хүлээж авахгүй байхыг сануулсан байна. Тэдний хэлж байгаагаар ийм нэртэй хаяг нь хакер бөгөөд найзаар хүлээж авсан хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хуулж, улмаар нэг систем руу хуулдаг бололтой. Хэрвээ хэдийнэ ийм хаягийг найзаар нэмсэн бол бусад найзууддаа анхааруулж, зөвлөхийг сануулсан байна.
Үүнээс үүдэн сошиалд хэрхэн хакеруудаас сэргийлэх талаар зөвлөмж гаргажээ.
- Хакеруудаас ирсэн найзын хүсэлтийг хүлээн авахгүй байх
- Тэднээс ирсэн мессеж, захиаг уншихгүй байх
- Үл мэдэгдэх групп, пэйж-д нэгдэхгүй байх
Зөвхөн Jayden K Smith ч бус Anwar Jitou, Roland Dreyer зэрэг хаягаар ч бас хакерууд найзын хүсэлт илгээдэг байж магадгүй гэнэ.
Сонирхуулахад, Facebook хэрэглэгчид өдрөөс өдөрт өсөж буй. Зөвхөн нэг өдөрт дэлхий даяар 1.28 тэрбум хүн фэйсбукээ шалгаж, нийт хоёр тэрбум хүн сошиал сүлжээнд нэгджээ.