ОХУ-ын Москва хотын нэгэн их дэлгүүрт гал гарч, одоогоор 14 хүн бэртэж, гэмтсэн талаар тус улсын Онцгой байдлын яамнаас хэвлэлийнхэнд мэдээллээ. Гэмтсэн иргэдийн дотор насанд хүрээгүй багачууд байгаа гэнэ. Одоогоор шархадсан хүмүүсийн тоог эцсийн байдлаар тодорхой болоогүй. Цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр гал дэлгүүрийн хоёрдугаар давхарт гарсан бөгөөд одоогоор 20 гаруй гал сөнөөгчид шуурхай унтраахаар ажиллаж байгаа гэнэ. Нэхмэлээр хийсэн бүтээгдэхүүн шатаж байгаа тул саарал, хар утаа хаяж, ойр орчимд үзэгдэх орчныг хааж байгаа аж.
Оросын онцгой байдлынхан шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа гэнэ.