Өмнөд Африкийн үндэсний паркаас арслангууд оргож, тус улсад онц байдал зарласан байна. Ингэснээр сүүлийн хоёр сард тус улсын үндэсний паркаас араатны хаан арслан зугтаж, зүггүйтсэн явдал хоёр дахиа давтагджээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр дөрвөн эр арслан "хамсаж" зугтсан бөгөөд тэднийг одоо хүртэл олоогүй байгаа тул нутгийн оршин суугчдыг анхаарал, болгоомжтой байхыг Засгийн газраас сануулав.
Арслангуудыг Мацулулан тосгонд сул чөлөөтэй явж байгааг тосгоны иргэд харсан байна.
Арслангуудыг тус амьтны хүрээлэнгээс хэрхэн зугтсан болохыг цагдаагийнхан шалгаж байгаа юм. Өмнө нь тавдугаар сарын эхээр таван арслан мөн торноосоо мултарч, олон хүн цугларсан газар олноороо үзэгдэж яваад "баривчлагдсан" билээ.