Испанийн Мадрид хотноо болсон "Mad Cool" хөгжмийн наадмын үеэр нэгэн гунигтай явдал болжээ. АНУ-ын рок хамтлаг "Green Day"-г ая дуугаа өргөхөөс хэдхэн хормын өмнө үзүүлбэр үзүүлж байсан акробатчин 42 настай Педро Аунион Монрой 35 мянган үзэгчдийн өмнө өндрөөс унаж амиа алдсан байна.
Акробатчин залуу ижил хүйстэн гэнэ.
Хэдийгээр уран бүтээлч хүн нас барсан ч олон мянган хүн цугларсан байсан тул наадмыг зохион байгуулагчид үргэлжлүүлэхийг хүссэн нь цахим ертөнцөөр шүүмжлэлд өртөөд байгаа гэнэ.
Гэхдээ зохион байгуулагчид албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн бөгөөд ийм явдал болсонд харамсаж байгаагаа мэдэгдсэн, тэд гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ. Мөн аюулгүй байдлын үүднээс наадмыг цааш үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаа зарласан байна. Учир нь хэрвээ түүний үхлээс шалтгаалж тоглолтыг зогсоосон бол сандарсан олон хүн бужигнах магадлалтай байсан гэнэ. Тиймээс цагдаагийнхан ч зохион байгуулагчдад наадмыг цааш үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм.