Өнгөрсөн оны аравдугаар сард Берлиний метроны буудлын шатаар уруудаж явсан нэгэн бүсгүйг балмад этгээд араас нь тийрсэн бичлэг интернет ертөнцийг доргиож байв. Үүний улмаас хохирогч бүсгүйн гар хугарч, тархиндаа гэмтэл юм.
Берлиний цагдаагийнхан сэжигтнийг саатуулсан бөгөөд Германы шүүхээс Светославт хоёр жил, 11 сарын ял оноожээ.
Сэжигтэн гэм буруутай гэдгээ шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн ч тухайн үед согтуу байсан тул юу ч санахгүй байна гэж мэдүүлжээ. Тэрбээр архи хэрэглээд зогсохгүй мансууруулах бодис хэрэглэсэн гэдгээ нуугаагүй байна. Болгар гаралтай эр хохирогчоос уучлалт гуйсан бөгөөд бичлэгээ үзээд өөрийнхөө үйлдэлд цочирдсон гэж ярьжээ.
Шүүх хурал дээр сэжигтний эхнэр нь мэдүүлэг өгсөн бөгөөд нөхөр нь 2008 онд автомашины осолд орсны дараа тархиндаа хүнд гэмтэл авсан. Энэ нь түүнийг аливаа үйлдэлд биеэ барих чадваргүй, сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй байдаг учраас эмчийн хяналтанд тогтмол тархины эм уудаг гэнэ. Шүүх хурлын үеэр шинжээчид түүнийг тархины гэмтлийн улмаас оюуны хомсдолтой болохыг нотолсон. Мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн учраас адгуус шиг аашилсан гэж дүгнэсэн байна.