Тэрбум хүн амьдардаг урд хөршид маань 5000 жилийн өмнө үлэмж биетнүүд амьдардаг байж болох нотолгоо бүхий араг яс олдсон талаар дуулиан дэгдэж байна. Тус улсын зүүн бүсэд орших Шаньдун мужийн төв Жинань хотын ойролцоо Жиаожиа тосгонд асар том биетэй хүмүүсийн араг яс олдсон байна.
Өдөр тутмын нэгэн сонины мэдээлснээр уг араг ясыг судлахад багадаа 190 см өндөртэй хүмүүс 5000 жилийн өмнө амьдарч байсныг баталдаг аж.
Археологчид өнгөрсөн оноос Шаньдун мужийн тосгоноос 104 байшин, 205 булш бүхий газрыг ухаж эхэлсэн юм. Ингээд шар мөрний эрэг орчимд эртний Неолитийн соёл иргэншлээс гаралтай хүмүүс амьдарч байсныг баталсан байна.
Шаньдун мужийн их сургуулийн түүх соёлын хэлтсийн дарга Фэнг Хуйгийн үзэж буйгаар эртний хүмүүсийн идэх хоол хүнс, эрүүл, баялаг нөөцтэй байсан тул тэдний бие ийм том болсон байж магадгүй гэх таамаглал дэвшүүлсэн гэнэ.
Түүнчлэн тэр үеийн хүмүүс гахай тэжээж, шар будаа иддэг байсан бололтой.
Хачирхалтай нь, өнөөгийн Шаньдун мужийн иргэд ч Хятад дотроо өндөрт тооцогддог. 2015 онд Шаньдун мужийн 18 настай эрэгтэйчүүдийн дундаж өндөр 174 см байсан бол хятад эрчүүдийн дундаж өндөр 170 см байжээ.