Вьетнамын нийслэл Ханой хотын хууль санаачлагчид замын түгжрэл, хөл хөдөлгөөнийг эрс багасгахын тулд хотын гудамжаар сүлжилдэх мотоциклийн тоог хязгаарлах хууль тогтоомжийг дэмжихээр болжээ. Замын хөдөлгөөнийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад нөлөөлөх уг санал нь 2030 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд мотоцикл болон бусад ийм төрлийн тээврийн хэрэгслийг хориглохоор болсон байна.
Нийслэлийн зүгээс моторт дугуйг хориглож, үүний оронд нийтийн тээврийг дэмжих уг шийдвэрийг Зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд 96 саналын 95 нь дэмжсэн гэнэ.
Түүнчлэн моторт дугуй хэрэглэгчдийн тоог багасгахын тулд хотын зарим дүүрэгт дээд хязгаар зааж, мөн зогсоолын төлбөрийг өндөр тогтоох боломжтой бололтой.
Ханой хотод 7.5 сая хүн амьдардаг. Гэвч энэ хотын замд 5 сая мотоцикл, моторт дугуй, хагас сая автомашин сүлжилдэж байдаг аж. Сүүлийн жилүүдэд авто тээврийн хэрэглээ эрс нэмэгдсэн нь тус хотын агаарын бохирдлын 70 хувийг бүрдүүлж байгаа гэнэ.
Түүнчлэн өнгөрсөн онд хийсэн судалгаагаар тус хотын замд гарч аливаа ослын 47 хувь нь мотоцикл, моторт дугуй эзэлж байгаа юм.
Нийслэлийн захирагчид ойрын хугацаанд иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг танилцуулж, сайжруулахаар төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар нийт зорчигчдын ердөө 12 хувь нь л нийтийн тээврээр байнга үйчлүүлдэг гэнэ.