ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп нарын анхны уулзалтыг энэ сарын 7-нд уулзахаар болжээ. Хоёр их гүрний удирдагчид өмнө нь нүүр тулж уулзаж байсангүй. Тэд хоорондоо утсаар ярьж байсан удаатай.
Их гүрнүүдийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 7-8-нд Германы Хамбург хотод болно. Энэ үеэр хоёр их гүрний удирдагчид уулзахаар товлосон байна.
Өмнө нь Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уулзалтын өдрийг товлосон ч яг ямар асуудлаар хэлэлцэх нь тодорхой болоогүй байгааг мэдэгдсэн юм. Москва болон Вашингтоны харилцаа одоогийн байдлаар тун тааруу байгаа. Кремлийн хэлтсийн ажилтны онцолсноор зөвхөн утсаар ярих нь хоёр улсын харилцааны хүнд нөхцөл байдлыг зөөлрүүлэхэд хангалтгүй байгаа аж.