Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Их Британид ихэд халж, сүүлийн 40 жил үзэгдээгүй халуун зургадугаар сар болсон билээ.
Тус улсын баруун өмнө зүгийн Экзетер хотын Иска Академийн дунд сургуулийн хөвгүүд сургуульдаа богино банзал өмсөж явах болсон юм. Энэ нь тус сургуулийн дүрмэнд харш боловч сургуулийн удирдлагууд тэднийг шийтгэхгүй гэдгээ мэдэгдэж байв.
Хөвгүүд богино шорт өмсөж болохгүй тул дүрмээ зөрчихгүй, бас өөрсдөө тохирсон арга бодож олсон нь охидын банзал өмсөх байв. Тэгвэл тус сургуулийн захирал Аймее Митчелл ирэх жилийн хичээлийн хөтөлбөрт дүрэмт хувцасны төрөлд саарал богино банзалыг нэмэх болсноо мэдэгдлээ.
Түүнчлэн захирал багш зуны цагаар богино цамц, шорт өмсөхийг зөвшөөрсөн ч богино цамцыг банзалтай хослуулахыг зөвшөөрөхгүй гэнэ.
Тус сургуулийн дүрмэнд хөвгүүд ямар ч халуун болж байсан богино өмд, шорт өмсөхийг хориглодог тул үүнийг эсэргүүцэж, эхлээд таван сурагч богино банзал өмсч, сургуульдаа очсон бол үүний дараа 50 гаруй сурагч болж тоо нь нэмэгдсэн гэнэ.