Нэрт кино найруулагч, Оддын дайн, Индиан Жонс киног бүтээсэн Жорж Лукаст Лос Анжелес хотын төвд уран зургийн музей байгуулах эрх олгожээ. Уг музей 2021 онд нээгдэх бөгөөд түүхэнд тэрбум доллароор бүтсэн анхны музей болох гэнэ. Энэ талаар Лос-Анжелес хотын мээр Эрик Гарсетти өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.
Нэрт найруулагч Жорж Лукас өөрийн сурч байсан хотдоо музейтэй болохыг эртнээс хүсэж байсан юм. Тэрбээр Лос-Анжелес эсвэл Сан Францискогийн аль нэгэнд нь ийм музей байгуулах зөвшөөрөл хүссэн байна.
Түүний энэ музей нь хүн төрөлхтний түүх, соёл иргэншлийн талаар өгүүлэх болно гэж Лос Анжелес Таймс сонинд өгсөн ярицлагадаа дурджээ.
Өмнө нь Чикаго хотод уг музейг байгуулах тухай хүчтэй яригдаж байсан ч иргэдийн зүгээс эсэргүүцсэн юм.
Нийт нэг тэрбум долларын өртөгтэй уг төсөлд Лукас 400 сая "ногоон" гаргахаар төлөвлөж байгаа аж.