Хятадын Хайнань арлын Вэнчанг дахь сансрын пуужин хөөргөх төвөөс “Их аян- 5” нэртэй “Y-2” пуужин орон нутгийн цагаар 07.23 цагт хөөрөөд 40 минутын дараа амжилтгүй газардсан юм. Энэ явдлын улмаас Хятадын цаашид төлөвлөж байсан туршилтууд хойшлогдлоо.
Тус улс сансарт хожуу пуужин хөөргөж эхэлсэн бөгөөд сүүлийн арван жилд энэ чиглэлийн судалгаа, шинжилгээнд тэрбум, тэрбум доллар зарцуулсан байдаг.
Хайнань арлын Вэнчанг дахь сансрын пуужин хөөргөх төвийг 2014 онд байгуулсан бөгөөд далайн эрэг дээр байдгаараа онцлог. Учир нь пуужин хөөргөх төв тухайлбал, Шаньси мужийн Тайюань нь уул хавцалд, Сычуань мужийн Сичанг нь хөвчид, Ганьсу мужийн Жьючуанг нь элсэн цөлд байгуулагдсан байдаг.
Тиймээс Вэнчангийн пуужин хөөргөх төв нь тэдгээртэй харьцуулахад далайн эрэг дээр байрладаг тул технологийн тоног төхөөрөмжүүдийг зөөхөд хүндрэлгүй юм. Хятад улс ирэх жил хөдөлгүүрт тоног төхөөрөмжийг саран дээр байршуулах, 2020 он гэхэд Ангараг гариг дээр хүрэх төлөвлөгөөтэй гэдгээ зарласан. Эдгээр төлөвлөгөө ч тус пуужингийн туршилтын нөлөөгөөр хийх ёстой байв.