АНУ-ын Алеска мужид 11 настай хүү гэр бүлийн гурван гишүүнээ хүрэн баавгайн дайралтаас аварсан явдал болжээ. Тэр хүүг Элиот Кларк гэдэг. Хоёр авга болон үеэлийнхээ хамтаар загасчлахаар яваад бор баавгайн дайралтад өртсөн байна. Эрэлхэг хүү эхний удаа баавгай руу буудахад зэрлэг амьтны мөр лүү оносон ч шархадсан баавгай унах нь бүү хэл улам догширсон гэнэ. Дараагийн сум баавгайг мөн оносон ч унасагүй. Гурав дахь сум баавгайн хажуугаар өнгөрсөн бол дөрөв дэх сум хүчирхэг баавгайн аминд хүрчээ.
Үйл явдал Алеска мужийн Хүүнах хотод болсон бөгөөд уг хотод баавгай хүний гарт алуулсан гурав дахь тохиолдол болжээ.
Алескагийн хүрэн баавгайн жин нь 363-544 кг хүрдэг. Насанд хүрсэн эр баавгайн урт нь гурван метр хүрдэг аж. Түүхэнд Алескагаар овоглодог хамгийн том хүрэн баавгай 680 кг хүрч байжээ.