Германы Засгийн газраас Баерн хотын хурдны зам дээр явж байсан аяллын автобус осолдож, шатсан болохыг албан ёсоор мэдээллээ. Нийт 46 зорчигч, хоёр жолоочийн хамт явж байсан автобус юуны учраас шатсан шалтгаан нь тодорхойгүй байна.
Ямартай ч ослын улмаас цөөнгүй хүн амь үрэгдэж, 31 хүн бэртсэн гэнэ. Одоогоор амиа алдсан хүмүүсийн тоо хэдэд хүрсэнийг албан ёсоор зарлаагүй байна.
Зорчигчид бүгд аялах зорилгоор уг автобусанд сууж явсан аж. Цагдаагийнхан осол болсон A9 хурдны замыг хааж, гэмтсэн иргэдийг түргэний тэрэг, нисдэг тэргээр ойролцоох эмнэлэг рүү яаралтай хүргэсэн юм. Хачирхалтай нь автобус шатаж, осолдсон газар өмнө нь бас томоохон осол болж байв. 1990 онд болсон уг осолд 10 хүн нас барсан гашуун түүхтэй.