Өмнөд Америкийн хар тамхины наймааны загалмайлсан эцэг гэгддэг этгээдийг Бразилын цагдаагийнхан саатуулсан байна. Түүнийг 30 жил хайж байсан бөгөөд хууль сахиулагчдаас ийм олон жил зугтсан шалтгаан нь тэрбээр нүүрний мэс засалд орж, царайгаа өөрчилсөн байсан гэнэ.
Жинхэнэ нэр нь Луис Карлос да Роча гэдэг, "Цагаан толгой" хэмээх хочоороо алдартай Бразилын нэгэн хотоос баривчилсан байна.
Да Рочагийн нийт хөрөнгө 75.9 сая евро хүрдэг гэнэ. Тэрбээр хагалгааны дараа нэрээ өөрчилж, Витор Луис де Мораес болжээ.
Бразилын цагдаагийнхан түүний шинэ гэрэл зургийг нь ашиглаж, өмнөхтэй нь харьцуулсан бөгөөд үүний үр дүнд нэг хүн гэдгийг нь тогтоожээ. Тэрбээр Болив, Колумб, Перугийн ширэнгэн ойд хар тамхи үйлдвэрлэдэг сүлжээ бүхий бүлэглэлийг толгойлдог. Тэнд үйлдвэрлэсэн хар тамхиа АНУ, Европ тивээр тарж зардаг аж. Мөн Сан Паулу, Рио де Жанейрод хар тамхи нийлүүлдэг юм. Түүний хувийн хөрөнгийг 100 сая орчим долларт хүрсэн гэж таамагладаг аж.