АНУ-ын Арканзас мужийн нэгэн шөнийн цэнгээний клубт террорист халдлага болж, 25 хүн буудуулжээ. Буутай этгээд орон нутгийн цагаар үүрийн 2:30 цагт халдсан байна. Буудалцааны үеэр шархадсан хүмүүсээс хамгийн залуу нь 16 настай бол ахмад нь 20 орчим насных байжээ. Гэхдээ гэмтсэн хүмүүсийн тоо үүгээр дуусахгүй, бусад нь буудуулаагүй ч олны бужигнааны үеэр цонхоор үсэрч гараад багагүй гэмтэл авсан аж.
Гэрч нарын мэдүүлснээр 20 орчим буун дуу сонсогдсон аж.
Хачирхалтай нь Мэмфисээс гаралтай хип хоп дуучин Finese2Tymes уг шөнийн цэнгээний газарт дуулах ёстой байв. Тэд цахимаар зар тараахдаа дуучин эрийг буутайгаар дүрсэлсэн зураг тараасан нь дуулиан болоод байна. Одоогоор дуучин эр хохирогчдын тоонд орсон эсэхийг тогтоож чадаагүй юм.