Монгол угсаатан, тэр дундаа ойрдын ард түмний дундаас төрсөн XVII зууны нэрт хүн, буддын шашин болон төрийн зүтгэлтэн, равжамба, зая бандид, дуун хөрвүүлэгч, тод үсгийг зохиогч, соён гэгээрүүлэгч Зая бандид Намхайжамц 1642 онд одоогийн Архангай аймагт төрсөн. Тэрбээр 1660 онд 18 насандаа Төвдөд ном үзэхээр явж, 19 жил эрдэм ном үзээд эх орондоо буцаж ирсэн юм. Улмаар одоогийн Архангай аймаг Эрдэнэбулган сумын нутагт Заяын хүрээгээ байгуулсан. Энэ хүрээнд цагтаа 200 гаруй лам байсан гэдэг.
Зая бандид 17 насандаа "Богдын залбирал" хэмээх номыг бичсэн бөгөөд хожим Төвдөд байхдаа ч олон ном бичсэн гэдэг.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголын Тонляо хотод төрсөн, хуучны Жирэм аймгийн хүн Оксфордын их сургуульд Зая бандидын түүхээр докторын зэрэг хамгаалжээ.
Түүний бүтээсэн нэвтэрхий толь бичиг барууны ертөнцөд шинжлэх ухааны үнэ цэнэтэй сод бүтээл боллоо гэж магтуулж байгаа юм. Түүнийг Сансриймаа Үэж гэдэг гэнэ.