2009 онд дэлхийд алдартай "Британичууд авьяаслаг" шоугаар олонд танил болсон Сюзан Боуэлийг өдгөө танихгүй хүн үгүй. Түүний анх дуулсан "Надад мөрөөдөл бий" хэмээх дуурийн дууг долоо хоног хүрэхгүй хугацаанд 40 сая гаруй хүн youtube дээр үзэж, шинэ дээд амжилт тогтоож байв. Тэгвэл энэ жил 56 настай түүнийг төрөлх нутагт нь 16-18 насны 15 хүүхэд шоглож, зодсон хэрэг манджээ.
Энэ хэрэг түүний амьдардаг Шотландын Баруун Лотиан хотын ойролцоо болсон аж. Гэрч нарын мэдүүлснээр дэггүй залуучууд Боуэль руу чулуу, цаас шидэж дэггүйтсэн төдийгүй "Царай муутай өлөгчин" хэмээн доромжилсон байна.
16-18 насны тэдгээр хөвгүүд мөн хотын бусад оршин суугчдыг ч айлган сүрдүүлсэн гэж гэрч нар цагдаад мэдүүлжээ. Цагдаагийнхан сэжигтнүүдийг одоогоор хайж байгаа гэнэ.
Авьяаслаг британичууд шоугаар танил болсон Сюзан Боуэль өдгөө 22 сая фунтын хөрөнгөтэй, чинээлэг нэгэн болсон юм. Тэрбээр 2009 онд од болсныххоо дараа өөрийн төрсөн нутагтаа 65 мянган фунтаар гурван өрөө байр Баруун Лотианд худалдаж авсан. Харин үүнийхээ дараа 300 мянган фунтаар таван өрөө шинэ байр худалдаж авсан ч үүнийгээ өөрийн үеэлдээ бэлэглэсэн билээ.