Онлайнаар эрүүл мэндийн зөвөлгөө өгдөг Superdrug цахим хуудас нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Энэ судалгаанд АНУ-ын болон Европын 2000 гаруй хүн оролцсон юм. Ингээд судалгаанд оролцогчдоос хүн хэдэн секс хамтрагчидтай байх ёстой вэ? гэж асуусан байна. Ийм асуултанд ямар улсын иргэд юу гэж хариулах нь бүгдийн сонирхлыг татаж байв. Тэгвэл асуултын хариулт ч бас бүгдийг гайхшруулжээ. Тодруулбал Австри улсын иргэд хамгийн олон амрагтайгаар тодорсон аж. Тус улсын иргэд 7 амрагтай байхыг бага гэж үздэг бол тэдний араас бельгичүүд дөрвөн амрагтай байхыг бага гэж үздэг аж.
Ингээд тус судалгааны дүнг танилцуулья.
Улс | Хангалтгүй | Хэвийн | Хэт олон |
Франц | 2 | 10 | 16 |
Австри | 7 | 8 | 13 |
Бельги | 4 | 7 | 16 |
Португал | 2 | 8 | 16 |
Испани | 1 | 9 | 15 |
Герман | 3 | 7 | 14 |
АНУ | 2 | 7 | 15 |
Их Британи | 2 | 8 | 14 |
Итали | 2 | 7 | 12 |
Судалгаанаас үзвэл австричууд хамгийн олон хамтрагчидтай байх магадлалтай аж. Тэд амьдралынхаа турш 7 амрагтай байхыг хангалтгүй гэж үздэг бол испаничууд ганцхан хүнтэй дотно байхыг хангалтгүй гэж үзжээ. Харин францчууд амьдралынхаа турш 10 амрагтай байхыг хэвийн гэж үздэг бол тэдний араас Испани 9, Австри, Португал, Их Британийн иргэд мөн 8 амраг байхыг хэвийн гэж боддог гэнэ. Сонирхуулахад, америкчууд дунджаар 7.2 амрагтай байдаг. Тэгвэл Луйзана мужийн иргэд хамгийн олон амрагтай буюу дунджаар 15.7 байдаг бол Юта мужид энэ тоо 2.6 байдаг аж.