Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын Юү Ван Со гэх иргэнээс 50 сая вон авсан тухай гомдол, хүсэлтүүдийг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан.
Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн бөгөөд энэ тухай хүсэлт, гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, 50 сая вон авсан нь тогтоогдсон тул зөрчлийг шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдөр материалыг хүргүүлсэн.
Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай “Захиргааны зөрчлийг нэмж шалгуулахаар даалгавар өгөх тухай” захирамжаар цагдаагийн байгууллагад ирүүлснийг шуурхай биелүүлж, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 10/3772 дугаартай албан бичгээр буцаан хүргүүллээ.