Үйлчлүүлэгч нь болох оюутан нас барсны дараа АНУ-ын иргэдийг БНАСАУ-д аялуулахаа болино гэж Хятадын аялал жуулчлалын агентлаг мэдээлжээ. Отто Уормбир Умард Солонгост жил гаруй хугацаагаар хорионд байсан юм. Тус улсад зорчих америкчуудын хувьд өндөр эрсдэлтэй гэж жуулчны агентлагийн мэдэгдэлд дурджээ. Оюутантай уулзах боломж олгох хүсэлт нэг бус удаа гаргасан агентлагт “Тэр сайн байгаа” гэсэн хариу өгдөг байсан гэнэ.