ОХУ-ын Ханты Мансийск хотын нэгэн гудамжны хянах камерт согтуу эрийг золбин ноход хэрхэн барьж идэж байгааг харуулсан бичлэгийг олон нийтэд ил болгожээ. Нэгэн албан байгууллагын манаач эр хоёр жилийн турш тэр хавийнхаа золбин нохдод хоол өгдөг байсан аж. Нэрийг нь нууцалсан талийгаач эр харин энэ удаа хоолны оронд гартаа шар айраг барьж, золбин нохдынхоо хажуугаар хоосон гарах гээд бүтэлгүйтсэн байна. Эхний нохой тэр эр лүү дайрснаас ердөө хоёр минут хүрэхгүй хугацааны дараа л орос эр нас барсан байна.
Бичлэгт ойролцоогоор 12 нохой түүнийг хувааж "идсэн" бололтой.
Цагдаагийнхан хэрэг болсноос дараа өдрийн өглөө нь л талийгаачийн үлдэгдэлийг илрүүлсэн бөгөөд орон нутгийн захиргаанаас хүн барьж идсэн тэнэмэл нохойнуудад ямар арга хэмжээ авсан нь одоогоор тодорхойгүй байна.