Английн нийслэл Лондон хотод 27 давхар "Гренфелл Тауэр" гэх орон сууц шатсан билээ. Одоогоор нас барсан хүмүүсийн тоог эцсийн байдлаар гараагүй, хэдэн зуун хүмүүс сураггүй алга болсон юм. Тэгвэл гал гарснаас хойш 24 цагийн дараа 20 давхарт амьдардаг найман настай Малек Белкади, түүний дүү зургаан настай Тамзин нарыг амьд олжээ. Одоогоор тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Харин эгч дүүсийн ээж Фарах Хамдан, эцэг Омар Белкади, зургаан сартай дүү нь сураггүй хэвээр байгаа гэнэ.
Найман настай Малек Белкади
Түүний дүү Тамзин Белкади
Охидын ээж Хамданы хамаатан Адель "Гэр бүлийнхэн маань тэднийг хайж байгаа ч одоогоор сураг алга байна. Аюулгүй байгаа гэж бурханд залбирч байна" гэж ярьжээ. Түүнчлэн охидын өвөө, Хамданы аав Ркиа "Охидыг яг хэдэн давхраас олсон тухай нарийн мэдээллийг нууцалж байгаа. Тэд 20 давхраас зугтаж чадсан нь бидний аз. Бусад хүүхдүүдийн минь талаар мэдээлэл алга байна" гэж The Sun сонинд ярьжээ.
Хамдан болон түүний зургаан сартай охин
Хамдан, Омар Белкади хоёр
Ийм эмгэнэлтэй хувь тавилан зөвхөн тэдэнд ч бус бусад олон гэр бүлд тохиолдож буй. Тодруулбал, 29 настай Надиа, 38 настай Бассем Чоукайр болон тэдний охидууд болох 13 настай Мьерна, 10 настай Зайнаб, гуравтай Фатима нар одоог хүртэл олдоогүй байгаа аж.
Багшийн туслахаар ажилладаг Надиагийн эгч Савсан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дүүгийнх нь гэр бүл түүний ээж болох Сиррагийн хамт алга болсон гэсэн байна.