Английн Лондон хотод 27 давхар орон сууц шатсаны улмаас ойролцоогоор 600 гаруй хүн орон гэргүй болсон билээ. Одоогоор энэ галын улмаас 17 хүн өөд болсон. Тэгвэл орон гэрээ алдсан иргэдэд туслах аянд Лондончууд нэгдэж, ердөө 24 цагийн дотор нэг сая фунт цуглуулсан байна.
Орон гэргүй болсон хүмүүст туслах аянд Английн олны танил хүмүүс ч нэгдсэн. Дуучин Рита Ора, Жэрэми Кларксон, Жамье Оливер зэрэг олны танил хүмүүс зөвхөн бэлэн мөнгөөр хандив өргөөд зогсохгүй, хохирогчдод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүднээс өөрсдийн биеэр тусламжийн барааг зөөж, бусад хүмүүст зөвөлгөө өгчээ.
Мөн өнгөрсөн шөнө нэрт дуучин Адель мөн хохирогчидтой уулзсан байна. Тэрбээр Хойд Лондоны Тоттенхэм хотод төрж өссөн билээ. Нэрт дуучин гашуудлын хар хувцастай, ирсэн гэнэ.
Дуучин Рита Ора
Дуучин Адель
Түүнчлэн хувь хүмүүсээс гадна маш олон компани, бизнес эрхлэгчид нэгдэж, аль чадах ядахаараа хохирогчдод тусламжийн бараа илгээжээ. Спорт барааны сүлжээ дэлгүүр гэхэд хохирогчдод маш олон пүүз, гутал хандивласан бол хохирогчдыг Лондон хотын талбайн теннисний клубийнхэн өөрсдийн зааландаа хонохыг зөвшөөрсөн байна.