БНХАУ-ын Жянсү мужийн Фенгшиан хотод дэлбэрэлт болсон байна. Өмнөд Хятадын өглөөний сонины мэдээлснээр цагдаагийнхан дэлбэрэлт болсныг албан ёсоор баталж, үүний улмаас цөөнгүй хүн гэмтэж, бэртжээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 16:50 цагийн орчимд болсон бөгөөд одоогоор халдлага байсан уу, эсвэл гэнэтийн осол байв уу гэдэг нь тодорхойгүй байгаа аж.
Дэлбэрэлтийн улмаас хохирогчдын тоо албан ёсоор тодорхой болоогүй байгаа аж. Одоогоор 40 гаруй хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. Энэ явдал тус хотын нэгэн сургуулийн гадна болсон бөгөөд эцэг эхчүүд нь хүүхдүүдээ тарахыг хүлээж байсан тул хөл хөдөлгөөн ихтэй байсан гэнэ.