Баруун Лондоны 27 давхар Гренфелл Тауэрт гарсан галын улмаас одоогоор зургаан хүн нас барж, тоогоо алдсан олон хүн сураггүй болоод байна. Нүдээр үзсэн нэгэн гэрч болох Самари Ламранигийн хэлснээр ес эсвэл 10 давхараас нэгэн эмэгтэй бяцхан хүүхдээ аврахын тулд цонхоор чулуудсан байна.
Хүмүүс амьд гарахын тулд цонхоор үсэрч, орилж хашгирч байсан гэнэ. Самира 10 давхараас шидсэн хүүг нэгэн эр барьж авахыг харжээ. Ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй, тэр эр хүүг барьж авсан гэнэ. Энгийн иргэд амьдардаг энэ байшинд дор хаяж 600 гаруй иргэн галд өртөж, байшингаас гарч чадахгүй зовсон байна. Самира энэ талаар "Биднийг харахад бусад цонхоор ч бас хүмүүс туслахыг гуйж, орилж байсан. Тэдний ихэнх нь хүүхдүүд байхыг харах зүрх зүсэм хэцүү байлаа" гэж ярьжээ.
Галын дуудлага анх өгсөн иргэдийн нэг болох Грэг Стивенс "Гал гуравдугаар давхраас гарч эхэлсэн. Бид галын дуудлага өгсөнөөс хойш 20 минутын дараа онцгой байдлын гал сөнөөгчид ирсэн. Ойролцоогоор нэг цагийн дараа 22 давхараас нэгэн хүү цонхоор үсэрч байхыг харсан юм. Маш олон хүмүүс цонхоор үсэрсэн" гэсэн байна.