Пуэрто-Рикод болсон бүх нийтийн санал хураалтын ирц ердөө 23 хувь байв. Саналаа өгсөн хүмүүсийн 97 хувь нь улсаа АНУ-д нэгдэхийг дэмжжээ. Гэхдээ Пуэрто-Рикогийн эрх баригчид санал хураалтын дүнг үндэслэн нэгдэх үйл явцаа эхлүүлэх албагүй. Мөн тус улсыг нэгтгэх, эсэх эцсийн шийдвэрийг АНУ-ын Конгресс гаргана.
Энэ нь Пуэрто-Рикогийн статусын тухай тав дахь удаагийн бүх нийтийн санал хураалт юм. Хамгийн сүүлд 2012 онд болсон санал хураалтад оролцогчдын 60 хувь нь АНУ-д нэгдэхийг дэмжсэн боловч тус улсын Конгресс ямар ч арга хэмжээ аваагүй байна.
Тав дахь удаагийн санал хураалт явуулах шийдвэрийг арлын захирагчаар энэ оны нэгдүгээр сарын 2-ноос ажиллаж эхэлсэн Рикардо Росселло гаргасан аж. АНУ-ын 51 дэх муж улсаар нэгдэх нь эдийн засгийн хүнд хямралаа шийдэх цорын ганц арга юм. Тус арал 72 тэрбум долларын гадаад өрөө төлж чадахгүй болжээ.