АНУ-ын Тэргүүн хатагтай Меланья Трамп Цагаан ордонд нүүж очсондоо баяртай буйгаа твиттер хуудсандаа илэрхийлж, Ерөнхийлөгчийн албан ёсны өргөөний цонхоор авсан гэрэл зургаа нийтэлжээ. “Шинэ өргөөндөө угтах сайхан мөчүүдийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн тэрбээр бичсэн байна.
Үүнээс өмнө “Politico” сонин эх сурвалжаасаа эш татан, Нью-Йорк хотын Манхеттэний тэнгэр баганадсан “Trump Tower” цамхагт амьдардаг Меланья Ерөнхийлөгчийн бага хүү Бэрроны хамтаар Вашингтон руу энэ сарын 14-нд нүүнэ гэж мэдээлж байсан билээ.
Өдгөө 70 настай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гурван удаа гэрлэсэн, хоёр охин, гурван хүүтэй. Бэрроноос бусад нь насанд хүрсэн. Тухайлбал, түүний охин Иванка Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж, Цагаан ордонд өөрийн албан өрөөтэй болсон билээ.