Их Британийн улс төрд өөрчлөлт орж, тус улсыг Европын холбооны бүрэлдэхүүнд байлгахыг хүсдэг хүмүүс баярлах бололтой. Тус холбооноос улсаа гаргах хатуу чиг шугам баримталдаг консервативчууд парламентын сонгуулийн дүнгээр дийлэнх олонхын байр сууриа алджээ. Европын нэгдлээс бүрэн гарах шаардлагагүй хэмээн үздэг лейбористуудтай одоо тэд тэмцэх хэрэгтэй болж байна.
Үүний улмаас Ерөнхий сайд Тереза Мэй огцроход хүрч мэдэх юм. Огцрохгүй, харин нэг намынхныхаа таагүй асуултуудад хариулах хэрэгтэй болж байна гэж тэрбээр хэдийнэ мэдэгджээ. Түүний хэлснээр, консервативчууд ялагдаж чадсан, түүн шигээ ашиг гаргаж чадах хэрэгтэй.
Товлосон хугацаанаас өмнө сонгууль явуулахаа Т.Мэй зарласан өнгөрсөн дөрөвдүгээр сард социологичид түүний намыг итгэлтэй ялна, парламент дахь одоогийн 331 суудлын оронд наад зах нь 400 суудалтай болно хэмээн мэдэгдэж байсан. Эцсийн дүнд тэд дийлэнх олонх бүү хэл, олонх ч болж чадсангүй. Олонх болохын тулд 326 суудал авах хэрэгтэй байтал 12 суудлаа алджээ.
Бүдэрснээ террористуудад тохоход амархан байх. Хоёр сарын хугацаанд гурван халдлага болсон нь Дотоод хэргийн яамыг удаан хугацааны турш удирдсан Мэйгийн хувьд мэдээжийн хэрэг олон, хариуцлагаас зайлсхийх аргагүй болгож буй юм. Сонгуулийн кампанит ажлын үеэр, тухайлбал, хугацаанаас өмнө сонгууль явуулах шийдвэр гаргасан нь түүний алдааг халхлахгүй.
Консерватив намынхан дэвшүүлсэн санаагаа хамгаалах үүднээс сонгогчдодоо тулгуурласан эрсдэлтэй туршилтууд явуулж эхэлснийг олон нийт янз бүрээр хүлээж авсан юм. Тухайлбал, сонгуулийн өмнө тус нам мэдэгдэл хийж, олон нийт дэмждэггүй ч эдийн засагт тустай шинэчлэлийн бүх төслөө дурджээ.
Үүний сацуу консервативчууд өрсөлдөгчдөө хар данснаасаа хэтэрхий эрт гаргасан аж. Тухайлбал, лейбористуудын удирдагч Жереми Корбин энэ сонгуульд гайхалтай амжилт оллоо. Дайныг эсэргүүцэх хөдөлгөөний гишүүн асан, Ирландын армийг сонирхдогоороо алдартай түүнийг тун саяхан л лейбористууд нэр хүндгүй болсны гол буруутнаар нэрлэж байсан юм.
2015 онд намын дотоод сонгуульд Эд Миллибэндийг тэрбээр ялсан. Гэхдээ лейбористуудын удирдагчдын дийлэнх олонх нь үүнийг хүсээгүй юм. Гэвч тэгэхэд Корбиныг сонгосон нь одоо зөв болж байна.
Тэрбээр жижиг намуудын олонхыг өөрийн талд татаж чаджээ. Мэйгээс ялгаатай нь тэрбээр нэг ч удаа алдаж байгаагүй, олон нийтийн өмнө үг хэлэхдээ өөртөө их итгэлтэй байдаг, эрс мэдэгдэл хийж ард түмнээ айлгаж байгаагүй гэнэ. Тэгснээрээ тэрбээр өөрийгөө ялагдашгүй, бодит байдалтай зөрчилддөггүй гэсэн сэтгэгдлийг сонгогчдод төрүүлжээ.
Корбины ачаар Их Британид хоёр намын тогтолцоо эргэн тогтсон аж. Үнэн хэрэгтээ тэрбээр уг тогтолцоог цагтаа эрс шүүмжилдэг байсан юм. Шинэ парламентад лейбористууд ч, консервативчууд ч дийлэнх олонх болж чадаагүй боловч боломжийн бүлгүүдтэйд тооцогдож байна. Энэ нь брэксит зэрэг чухал асуудлуудаар буулт хийх хэрэгтэй болно гэсэн үг юм.
Европын холбооноос хэлэлцээ хийхгүйгээр гарч болно хэмээн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр мэдэгдэж байсан Мэй одоо алхам бүрээ лейбористуудтай зөвшилцөх хэрэгтэй болж байна. Тухайлбал, Европын нэгдлээс гарахдаа ядаж л эдийн засгийн харилцаагаа хэвээр үлдээхэд хүрнэ. Ингэснээр тус холбооноос гарах үйл явц сунжирч мэдэх юм.
Уг нь Мэй хоёр жилд багтаан гарна хэмээн мэдэгдэж байсан билээ. Ямар ч байсан Европын холбоо задрах үйл явц ядаж л удаашрах болсон тул тус холбооны удирдлага Британийн сонгуульд өөрсдийгөө ялсанд тооцож болох аж.