Холливудын алдарт жүжигчин Жорж Клуни болон түүний эхнэр Амал Клуни өнөө өглөө ихэр хүүхдээ өлгийдөн авлаа. Тэдний анхны хүүхэд бөгөөд ихрүүдийг Элла, Александр хэмээн нэрлэсэн байна. CNN агентлагийн мэдээлснээр Амал болон ихрүүдийн биеийн байдал сайн байгаа гэв.
Жорж Клуни өдгөө 56 настай, эхнэр Амал Клуни 39 настай бөгөөд хосууд 2014 онд Италийн Венеци хотноо гэрлэж байжээ.