Мексикийн бизнесмэн АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трампыг эсэргүүцэж, 00-ын цаас худалдаанд гаргасан байна. Ерөнхийлөгчийн овгоор нэрлэгдсэн уг шинэ брэндийг Антонио Баттаглиас хэмээх хуульч эр санаачлан, худалдаанд гаргах болжээ.
Тэрбээр нийт орлогын 30 хувийг дайнаас дүрвэгч иргэдэд зориулах болно гэж мэдэгдсэн юм.
Мексикийн нэрт хөлбөмбөгчин Антонио Баттаглиасын ач хүү, ижил нэртэй хуульч эр Доналд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлаараа мексик үндэстнийг доромжилж, бүгдийг нь хүчирхийлэгчид хэмээн цоллосонд ихэд бухимдсан гэнэ. Тиймээс ч дүрвэгчдэд зориулсан ийм бизнесийн санаа олсон юм байна.
Баттаглиасын хэлснээр бол тэр 400 мянган пэсос буюу 21 мянган "ногоон"-оор хоёр карго дүүрэн 00-ын Трамп нэртэй цаас үйлдвэрлэсэн байна. Үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд орон нутгийн нэгэн цаасны үйлдвэртэй гэрээ байгуулсан гэдгээ утсаар мэдэгджээ.