Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зорилтот бүлгийн 700 хүүхдэд зориулсан “Ид шидийн аялал” урлагийн тоглолтыг зохион байгууллаа. Хот тохижилтын газрын ажилчдын хүүхдүүд болон тусгай сургуулийн сурагчид, халамж асрамжийн төвийн хүүхэд багачууд инээд хөөр дүүрэн, Хүүхдийн ордны авьяаслаг найзуудынхаа тоглолтыг үзэн, дуу хуур, бүжиг наадам дунд өнгөрөөлөө.
“Ид шидийн аялал” урлагийн тоглолтыг үзсэн хүүхэд бүрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баярын бэлэг өгсөн юм. Хотын дарга С.Батболд бяцхан иргэддээ бэлэг гардуулах үеэрээ нэгэн сонирхолтой зүйлийг дуулгасан нь Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аварга Ёкозуна М.Ананд хүүхэд бүхэнд тоглоом явуулжээ.