6 дугаар сарын 2-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 153 дахь өдөр бөгөөд он дуусахад 212 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 8, хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2395.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 351.50, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын чөлөөт ахмадын холбооноос ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.
- Space X компанийн Шонхор 9 пуужин Монголын цагаар өглөө 05.50 цагаас Монгол улсын анхны хиймэл дагуул "Мазаалай"-г АНУ-ын НАСА-гийн нислэгийн баазаас авч хөөрнө.
- Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ойн арга хэмжээ 10.00 цагаас Аврах тусгай ангид болно.
- 11.00 цагт Хууль Сахиулахын Их Сургуульд "СОНСОГЧ ХӨШӨӨ"-ний нээлт болно.
- 12.00 цагаас Шадар сайдын өрөөнд Наадам зохион байгуулах комиссын хурал болно.
- БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн Баянзүрхийн 321у/м гүүрийн Шав тавих ёслол 11.30 цагт Баянзүрхийн гүүрийн баруун урд талд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Биеэ үнэлэгчдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
- Сүмогийн 41 дахь ёкозүна Чиёнояма Масанобү 1926 оны энэ өдөр мэндэлжээ.
- 2014 онд Телагана хот албан ёсоор Энэтхэгийн 29 дэх муж болжээ.
- 2012 онд Египетикийн 5 дахь Ерөнхийлөгч бүх насаараа хоригдох ял авсан ч даван заалдах дээд шүүх тэр ялыг нь цуцалжээ.
- 1979 онд II Пап лам хамгийн анхны албан ёсны айлчлалаа Польш улсаас эхэлсэн бөгөөд коммунист засаглалтай оронд айлчилсан анхны пап лам болжээ.