Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудын санаачлагаар ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр хүүхэд багачуудаа баярлуулахаар 40000 ширхэг бөмбөлөг бэлэглэжээ.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусаа чимэглэн, нийтийн тээврээр үйлчлүүлэгч хүүхэд багачууддаа бөмбөлөг бэлэглэх ба нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар нь цагаан цамцтайгаар үйлчилж, баяр дээр нь баяр нэмэхээр ажиллаж байна.